Кувейт улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сэлэнгэ аймагт ажиллалаа. Албан ёсны айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах боломжтой олон салбар байгааг ноён элчин сайд ноён Халид яатийм аль-фадхли онцлоод т эрүүл мэнд, нийгмийн салбарын ажил байдалтай танилцжээ.

Зак: Кувейт улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Халид Яатийм аль-фадхл Сэлэнгэ аймагт албаны айлчлал хийсэн байна. Хөдөө орон нутагт хийж байгаа ажлын айлчлалын үеэр Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил болон аймгийн удирдлагууд уулзалтад оролцон Сэлэнгэ аймгийн хувьд тулгамдаж байгаа асуудал болох эрүүл мэндийн салбар, спортын чиглэлээр түлхүү ажиллах, энэ салбарт хамтран ажиллах бүрэн боломжтойг хэлж байлаа. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сум л гэхэд 27000 хүн амтай. Улсдаа томоохонд тооцогддог энэ сумын хувьд дулааны шугам сүлжээний асуудал хүндхэн байгааг дуулгалаа. Бүтээн байгуулалт эд өрнөдөг Сэлэнгэ аймгийн төдийгүй улсад аж үйлдвэрлэл болон дотоод дахь ажлын байрны хувьд ч томд тооцогдох тус суманд хөл тасардгүй аялал жуулчлал ч хөгжих боломжтойг аймгийн засаг дарга танилцууллаа. Алтанбулаг суманд спорт цогцолбор барих, мөн Сэлэнгэ амйгийн нэгдсэн эмнэлэг болон, Хүдэр сумын эмнэлэгт томоохон засвар үйлчилгээ хийх зэрэг барилга байгууламжийн хувьд олон тулгамдсан асуудал байгааг хэлж байлаа.

Кувейт улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Халид яатийм аль-фадхл Монгол улсын 29 дэх ерөнхий сайд Сэлэнгэ аймгаас төрөн гарсанд баяртай байгаагаа илэрхийлээд Сэлэнгэ аймгийн хувьд эдийн засгийн дэд бүтцийн асуудалд хөрөнгө оруулж хамтарч ажиллах тал дээр мөн аймгийн удирдлагуудын зүгээс Сэлэнгэ аймагт тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт болон хамтын ажилагаа чухал гэдгийг онцоллоо. Сэлэнгэ аймагт шийдэх ёстой асуудлуудыг төсөл болгон Засгийн газар болон Сангийн яамаар дамжуулан төсөл хэлбэрээр хүргэвэл Кувейтийн сангаар дамжуулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох бүрэн боломжтой гэдгийг тэрээр уулзалтын үеэр илэрхийллээ.

Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг. Энэ жил тариа буудайн ургац төлөвлөгдсөн хэмжээнээс давуулан авах бүрэн боломжтой байгааг салбарын Яамнаас мэдээлж байгаа. Одоогийн байдлаар тариа хураалтын 250 комбайн талбайд ажиллаж байна. Цаг агаарын нөхцөлөөс хамаараад ургац удаашрах төлөвтэй байгааг ч дуулгаж байлаа. Энэ жилийн ургац хураалт 60-85 хувьтай явагдаж байна. Сэлэнгэ аймагт газар тариалангийн салбарт гаднын ямар нэгэн хөрөнгө оруулалт байдаггүй. Хөрсөө хамгаалахаас эхлээд газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудал их. Улсынхаа гурилын хэрэгцээний дийлэнх хувийг дангаараа бүрдүүлдэг Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн салбарт хамтран ажиллах боломж бүрэн байгаа гэдгийг элчин сайд онцолж байлаа. Мөн элчин сайд айлчлалын хүрээндээ Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээр орсон. Нийтдээ 1100 гаруй ажилчидтай 90 гаруй салбартай 17 сум 6 тосгоны 22000 өрхөд хүрч үйлчилдэг томоохон төвийн хувьд 1992 онд ашиглалтад орсноос хойш засвар хийгдээгүй гэдгийг эмнэлгийн удирдлагууд танилцуулж байлаа. Сэлэнгэ аймгийн хувьд сүрьеэ өвчний үзүүлэлт өндөртэй байдаг. Өвчлөлийн тоо 10000 хүнд 22,3 хувь оногддог гээд аваад үзвэл өндөр өвчлөлийн үзүүлэлт юм. Олон улсын дүрмийн дагуу тусгай нөхцөлд уг өвчнийг эмчлэх ёстой ч нэгдсэн эмнэлгийн барилгын хувьд муу учраас өвчтөнөө хэвтүүлж эмчлэхэд хүндрэлтэй асуудал тулгардаг гэдгийг хэлж байлаа. Мөн нэгдсэн эмнэлгийн гол тулгамдаж буй асуудал тусгай зориулалтын тоноглогдсон машин байдаггүй, Шаамар Хэрх, Түшиг сумуудад түргэн тусламжийн машин байхгүй. Яаралтай төрөх юм уу хүнд өвчтөнтэй үед хэцүүхэн байдалтай тулгардаг гэдгийг эмч нар хэлж байлаа. Энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж Аймгийн нэгдсэн эмнэлэг албан ёсны хүсэлтийг Кувейт улсын элчин сайдын яам руу явуулснаар бүрэн тоноглогдсон авто машинтай болох боломжтой гэдгийг элчин сайд айлчлалынхаа үеэр дуулгалаа.

Элчин сайд хэлэхдээ аймгийн Засаг даргатай эрүүл мэндийн асуудалд санал солилцсон. 2013 онд Кувейт улсаас Хэнтий болон Бая н-Өлгий аймагт эрүүл мэндийн тоног төхөөрөмж, бүрэн тоноглогдсон авто машин буцалтгүй тусламжаар олгосон. Монгол улсад Кувейт улсын зүгээс Түлэнхийн төвд 12 сая долларын буцалтгүй тусламж өгсөн. Энэ тал дээр хамтарч ажиллах, тусламж дэмжлэг үзүүлэхдээ баяртай байгаагаа хэлсэн юм. Хэрэв Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн зүгээс хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж нарийвчилсан дэлгэрэнгүй хүсэлт тавьж хүсэлтээ албан ёсоор ирүүлбэл дараагийн айлчлалаараа эмнэлгийн бүрэн тоноглогдсон машин өгөх болноо хэмээн баяртайгаар мэдэгдлээ.