Монгол реппер хэмээх Gee буюу Мөнх-Эрдэнэ нь Монголын хип хоп хөгжмийн өнөө цагийн томоохон төлөөллийн нэг билээ. Уран бүтээлийн болоод хувийн амьдралдаа ч шаргуу нэгэн түүнийг сайшаан магтах хүн олон.

Тиймдээ ч түүний шүтэн бишрэгч өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Харин реппер эр хэрэв рок төрхтэй байсан бол танд яаж харагдах бол. Тэгвэл түүний рок хувилбар байдаг гэнэ шүү. Тэр бол "Rec on" хэмээх рок хамтлагийн гоцлол дуучин залуу гэнэ. Түүнийг харсан зарим нэг нь Gee-тэй усны дусал мэт нүгэлтэй адилхан харагдах юм аа хэмээн дуу алддаг гэнэ.