Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчилсан намын хүн гэдгээрээ өмнөх төрийн тэргүүнүүдээсээ илүү нээлттэй нэгэн билээ.

Тэрбээр мөн нээлттэй хүнээсээ гадна олуулаа амьдрахыг илүүд үзэгч нэгэн бололтой. Өөрийн төрж, өсгөсөн хүүхдүүдээс гадна олон арван хүүхдийг өргөн авч, аав ээжийн үүргийг тэдний гэр бүлийнхэн үүрдэг. Тэгвэл төрийн тэргүүний өөр нэг олуулаа зураг түүний фэйсбүүк хуудаснаа байдаг юм.

Энэ тэрбээр өөрийн ээж болон төрсөн ах нарын хамт авахуулсан зураг юм. Зарим нэг шүүмжлэгч нар түүний энэ зургийг фотошоп хийсэн хэмээн ундууцдаг ч үнэн хэрэгтээ бол тэрбээр өөрийн өнөр гэр бүлийг л бүтнээр нь харуулсан зураг билээ.

Харин энэ зургийг тэрбээр ийм тайлбартайгаар оруулсан юм.

Би олуулаа өссөн. Би 7 ахтай. Миний ээж аав хоёр 8 хүү төрүүлж өсгөсөн. Аав маань намайг цэрэгт байхад өөд болсон. Ээжтэйгээ 8-лаа цуглаж, том ахаасаа эхлээд дараалж зогсоод авахуулсан