Сайн байн уу ? би одоо 33 настай 2 хүүхэдтэй, том нь 10 настай, бага нь 9 сартай. Том хүүгийн минь аав цэргийн ангид ажилладаг уул нь суугаад 4 жил болсон л доо тэгээд л салчихсан юм.

Энэ хугацаанд сайхан л байсан гэтэл заставт яв гээд л дарга нь томилоод л явуулсан. Тэндээ 3 жил айлд амьдраад байна гэсэн. Гэтэл тэр амьдардаг нэг ахлагчийнхаа авгайтай заваараад явж байсан байна л даа. Гэтэл нөхөр нь намайг элдвээр доромжилоод авгайгаасаа салсан гэсэн, нөхрөө татаж ав гэдэг байгаа. Тэрнээс хойш ганц ч удаа нөхөртэйгөө уулзаагүй. Тэр хүнийхээ 4 хүүхэдтэй авгайтай суусан л гэж байна лээ.

Бага хүүгийн минь аав болохоор хөдөөний залуу байдаг юм. Ээж нь хөдөө малтай болохоор ирж малаа хар гээд дуудсаар байгаад аваад явчихсан. Хуучин эхнэр хүүхэдтэй байгаад салсан юм. Гэртээ очсон чинь хүүхэд эхнэр нь байн хөөгөөд яваагүй байна гээд л байсан одоо болохоор утсаа ч авахгүй ирэхээ болиод байна.

Би тийм хүнд хэрэгүй хүн юм болов уу гэж бодоод байнга л хүүхдүүдээ хараад дотроо уйлж суудаг. Уг нь ажлаа хийж байвал хүүхдүүдээ тэжээнэ биз дээ гэж бодох юмаа. Гэтэл хүүхэд харах ч хүн байхгүй над шиг битгий ингэж гэнэн байгаарай л гэж хэлмээр байна даа.