2016 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 632 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 458 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж 36 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 8, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 7 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 91 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, 120.000-ын зүүн автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 07 настай эрэгтэй Д-г хаалганд хавчиж гэмтээсэн.

БЗД-ийн нутаг Улиастайн зам T.Prius маркийн авто машины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Улиастайн 1217 тоот хашаа мөргөж онхолдон зорчигч 04 настай Х нарын 2 хүн гэмтсэн.

Орон нутагт: Ховд аймгийн Зэрэг сум, Эрхэм багийн нутаг Усны эх гэдэг газар Beiben марзийн Г жолоочтой авто машин онхолдож жолооч 39 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирсон байна.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн анхаарал болгоомжтой оролцоно уу.