2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 381 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 311 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж, 24 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 5, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 49 настай эмэгтэй Ө-г мөргөж гэмтээсэн.

СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 5-н шарын автобусны буудал дээр Тэнүүн огоо ХХК-ны H.Aero City маркийн автобусны жолооч Б нь зорчигч 43 настай эмэгтэй Ц-г унагаж гэмтээсэн.