​Би та бүхэнтэй өөрт тохиосон нэгэн зүйлийн талаар хуваалцах гэсэн юм. Би гэрлээд 5 намартайгаа золгож байна, бид сайхан хүүтэй өнөөдөр юугаар ч дутахгүй сайхан амьдарч байна.

Хүү минь өдөр ирэх тусам хайр булаагаад л гэр минь гэрэл гэгээг авч ирсээр л… Гэвч надад дутагддаг нэг зүйл санааг минь зовоосоор л байна нөхөр маань секс хийх дуршилгүй болоод их удаж байна. бараг л 2 жил. Бидний сексийн харилцаа улам холдсоор л байна. Эхлээд бид 7 хоногт 1 удаа байсан дараа нь 14 хоногтоо 1 одоо бараг сард нэг удаа тэр нь миний гуйлтаар. Энэ талаар ярилцаад нэмэр алга. Одоо 33-хан настай залуу эрэгтэй хүн ийм байхаар цаашид яах бол гэдэг асуудал толгойноос гарахгүй нь. 2-уулаа эмчид үзүүлий гээд ч нэмэргүй нууц амрагтай болчихсон юмуу гэхээр үгүй юм шиг. Бид цагийн ихэнхийг хамт өнгөрөөдөг. Надаас уйдаж гээд өөртөө анхаарахаар хэндээ харагдах гэж гоёж гоодоод байгаам гэхийн аргаа бараад би нууц амрагтай болсон.

Тэр минь надад нөхрөөсөө аваагүй бүхнийг өгдөг би түүн рүү тэмүүлж хайрлаж дурлаж дахиад л 18 настай жаахан охин шиг болсон гэсэн ч би гэр бүлээ орхиж түүнийхээ ч амьдралаар тоглохыг хүсэхгүй байна. Цаашид би энэ байдлаар нөхрөө хуураад байх надад хэцүү байна яах ёстой юм бол? Хэрвээ над шиг асуудалтай тулгарсан хүн байвал надад зөвөлгөө өгөөч. Та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсч байна…