Нийслэлийн өрхийн эмнэлэгүүд 5000-8000 орчим хүн амд үйлчилгээ үзүүлдэг байна. Анхны тусламж, үйлчилгээ үзүүлэгч тус эмнэлэг нь зарим тохиолдолд уртасгасан цагаар болон амралтын өдрөөр ч ажиллах үе байдаг. Гэтэл илүү цаг ажилласнаас илүүтэй төсөв мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байгаа нь хүндрэлтэй байна хэмээн өрхийн эмч ярилаа. Уг нь эмчийн цалин 400 мянган юм байна. Гэтэл энэ улсаас ирэх төсөв хүрэлцдэггүй байна.

Нэг иргэнийг 12500 төгрөгөөр бүтэн жил үздэг. Үүгээрээ төсвөө бүрдүүлдэг. Өнгөрсөн хавар улаан бурхан, томуугийн дэгдэлттэй үеэр өдөрт 130-150 орчим хүн үзэж эмчилгээ бичиж, оношилгоонд хамруулсан байна. Гэтэл нэг хүнийг сард 800-1000 төгрөгөөр үздэг гэж гарч байгаа юм. Жилд өрхийн эмнэлэгээр 2-3 удаа үзүүлж эмчилгээ авах хүн ховор. Дийлэнх нь доод тал нь 10 дээд 20,30 гээд тоолоход бэрх. Харин хувийн эмнэлэгт зөвлөгөө авахад 5000 төгрөг гэдэг үүнээс үзэхэд харьцангүй үзүүлэлт харагдаж байгаа юм. Ийм бага үзүүлэлтийн мөнгөөр өрхийн эмнэлэг санхүүжиж эмч, сувилагч, бүх ажилчдын цалин, туслах материалууд болон машины засвар, бензин, эмнэлгийн халаалт гээд урсгал зардал ихтэй. Гэтэл энэ бүхнийг улсаас орж ирдэг хөрөнгөөрөө бүрдүүлдэг үнэхээр хүрэлцдэггүй хэмээн хэлж байна.

ХУД-ын 7-р хорооны өрхийн эмнэлэгийн их эмч өнөөдрийн байдлаар сард 400 мянган төгрөгийн цалин авдаг. Өнөө үед аль ч байгууллагад үйлчлэгчийн цалин 400 мянга байгаа гэтэл их эмч хүний цалин үйлчлэгчийн цалинтай адилтгаж болох уу. Хүний эрүүл мэндийн төлөө 35 жил ажиллаж байгаа эмч ч байгаа гэдгийг хэлсэн юм. Өрхийн эмнэлэг нь хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор зарим төрлийн шинжилгээг хийдэг болсон.

Үүнд: Зүрх, судасны өвчин, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хавдраас сэргийлэх болон шээсний шинжилгээ зэрэг эрт үеийн үзлэг шинжилгээг хийдэг болсон.

Харин хангалттай тоног төхөөрөмж байхгүй, дэндүү ачаалалттай ажиллах үе олон тэр тусмаа өвлийн цагт. Уг нь 8000 орчим хүн амтай өрхийн эмнэлэгт гэхэд 4-н сувилагч, дөрвөн эмчээс гадна хөтөч сувилагч мэдээллийн ажилтан, нягтлан бодогч гээд ажиллах нормтой байдаг байна. Гэтэл эмч, сувилагч хүрэлцдэггүй, нэмэгдүүлсэн ч төсөв “Бүр” хүрэлцэхгүй болно хэмээн хэллээ.

М.Буянжаргал