Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа шударга ёсыг дээдэлсэн шинэ багийннхан сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг өнгөрсөн ням гаригт "Улаанбаатар пласт"иргэд сонгогчдынхоо хамт хийлээ. Нийслэлийн Баянгол дүүрэгт МАН-аас 41 нэр дэвшигч дэвшиж байгаа бөгөөд 60 гаруй хувь нь гучин насны босго алхаж яваа залуус бөгөөд салбар бүртээ хийж бүтээсэн ажлаараа манлайлж яваа тэргүүний боловсон хүчний төлөөлөл ажээ. Дүүргийн ИТХ-ынсонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор танилцуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй зочид төлөөгчид оролцлоо.

 

УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар "УИХ болон НИТХ-ын сонгуульд МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь сонгосон иргэд та бүхэндээ баярлалаа. Эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд байгаа ч сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газрынзүгээс улс орны эдийн засгийг богино хугацаанд сэргээх, улмаар эдийн засгийн өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжин, ард иргэдийн амьдралыг эрс сайжруулах зорилгоор дараах ажлуудыг хийж эхлүүлээд байна. Үүнд, төсвийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг танах, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх,ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтнаас гаргаж, тогтвортой амжиргааг дэмжиж, орлогыг нэмэгдүүлэх, шинэ төрлийн татвар бий болгохгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд тодорхой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1.5 тэрбумаас бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах, 70-аас дээш настай ахмадуудад насны хишиг олгох, хүүхдийн мөнгийг сар бүр олгож, төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад нь олгодог 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох, боловсролын сан байгуулж, оюутнуудын сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх гэсэн зорилтууд багтаж байна. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын болоннийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд орон нутаг, дүүргийн ажлын уялдаа чухал юм. Ирэх дөрвөн жил Баянгол дүүргийнхээ ажил амьдрал, бүтээн байгуулалт ямар өнгө төрхтэй байхыг сонгон шийдэх чухал сонгууль ирээд байна. Ил тод засаглал Баянгол дүүрэгт маань хамгийн их үгүйлэгдэж байна. Төрийн албыг төрлийн алба болгосон, төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгасан муу жишгийг бид арилгах ёстой. Баянгол дүүргийн МАН-ын хорооноос "ИРГЭДЭЭ ДЭЭДЛЭХ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ" зорилгоор "АЗ ЖАРГАЛТАЙ ИРГЭН" мөрийн хөтөлбөрийг боловсруулан та бүхэндээ хүргэж байна. Үүнд найман зорилтын хүрээнд 70 гаруй ажил хийхээр тусгалаа. Энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, таны төлөө ажиллаж чадах, таны менежер байх, төр түмнийхээ төлөө шударга зүтгэж чадах 41 боловсон хүчин нэр дэвшлээ. Та бүхнийг манай нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэдэгт итгэж байна" гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Су.Батболд Орон нутгийн сонгууль бол маш ач холбогдолтой бөгөөд та бүхэнтэйгээ хамт амьдардаг, өдөр тутамдаа тулгамдаж байгаа асуудлыг мэддэг, хамтдаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг арга замыг хайдаг хүмүүс нэр дэвшдэг. Дүүргийн ИТХ бол бидний өдөр тутмын амьдралд тугамдаж байдаг асуудлыг шийддэг хамгийн анхан шатны ардчилсан сонгуулийн төлөөллийн байгууллага юм. Энэхүү чухал төлөөллийн байгууллагаа маш хариуцлагатай сонгох хэрэгтэй. Саяхан НИТХ-ын гуравдугаар хуралдаан хуралдаж Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталлаа. Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөрөө батлуулсан бөгөөд аз жаргалтай хот болгоход дан ганц Хотын дарга хийж чадахгүй харин Улаанбаатар хотын нэг сая гурван зуун тавин мянган иргэн, НИТХ, дүүргийн төлөөлөгчид хамтран ажиллана. Тийм учраас Аз жаргалтай Улаанбаатар хотыг бүтээх, хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хөлийг маань олгож өгөхийг иргэд сонгогчдоосоо хүсээд нэр дэвшиж байгаа 41 нэр дэвшигчдээ амжилт хүслээ.

 

 

Баянгол дүүргийн 1-р хороонд МАН-аас нэр дэвшигч Ж.Баатар

"УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр, тогтоол монгол айл өрх бүрт, монгол иргэн бүрт хүрэх үү эс хүрэх үү гэдэг торгон сонголтын өмнө бид тулж ирлээ. Ээлжит орон нутгийн сонгуульд Монгол Ардын Намаас улс орон даяар 7250 нэр дэвшигч дэвшиж байгаагийн 60 гаруй хувь нь дөнгөж 30 насны босго давж яваа залуучууд байна. Энэ нь Монголын улс төрд шинэ салхи сэвэлзэж, залуучууд улс орны ачааны хүндийг үүрэх цаг болсныг бэлхнээ гэрчилнэ ээ. Монгол Ардын Намаас нэр дэвшигчид багаараа ялж байж УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр, тогтоол хөрсөн дээрээ бууж, ард түмэнд хүрнэ гэдгийг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Ялангуяа нийслэл хотын зүрх нь, тархи нь болсон Баянгол дүүрэгт Монгол Ардын Намын нэр дэвшигчид багаараа ялж байж Баянгол дүүргээ хөгжлийн шинэ шатанд гаргаж, Улаанбаатар хотын үлгэр жишээ дүүрэг болгож чадна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Орон нутгийн ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас Баянгол дүүрэгт 41 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Энэ 41 нэр дэвшигч багаараа ялж байж манай намын мөрийн хөтөлбөр 100 хувь хэрэгжинэ.

Баянгол дүүргийн иргэдээ!

Манай дүүрэг нэг хүний өмч биш... Нэг хэсэг хүний өмч юм. Баянгол дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн өмч юм. Өнгөрсөн дөрвөн жил манай дүүрэг яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг эхлээд өөрсдөөсөө асууя. Дараа нь удирдлагаасаа асууя. Тэгээд сонгуулийн өдөр дүнгээ тавьцгаая. Баянгол дүүргийг өөрийн хувийн өмч юм шиг санаж, бодож, сэтгэж явдаг нэгэн байхад нийт иргэдийн эрх ашгийн төлөө дуугардаг хүмүүс бас бий. Та бүхэн хэний тухай өгүүлж байгааг надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Энэ ул болсон байдлыг бид халах цаг нь болжээ. Ингэж халахын тулд иргэд, сонгогчид Та бүхний хүчин чармайлт юу юунаас илүү бидэнд, манай намаас нэр дэвшигчдэд түших багана болно. Монгол Ардын Нам, намаас нэр дэвшигчид ялалт байгуулна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.” гэв.

Баянгол дүүргээс дүүргийн ИТХ-д Баянгол дүүргийн МАН-ын хорооноос найман зорилт бүхий дараах мөрийн хөтөлбөрийг дэвшүүлжээ.

 

Т.Улаан