Сайн байна уу би 23 настай. Найз залуутайгаа үерхээд 3 жил гаран болж байна. Бид 2 сексийн харилцаа тийм ч сайхан байдаггүй. Ихэнхдээ надаар аман секс хийлгэх гээд байдаг.

Бид нээх их унтдаггүй, унтсан ч сардаа 4-5 удаа л хийнэ. Тэр нь тэгээд өөрөө л хүсэх юм бол шууд дайраал хийдэг. Намаайг энхрийлж таалж үнсдэггүй. Гэхдээ би түүнд их хайртай болохоор энэ асуудлаас болоод салмааргүй байна. Би унтая гэхээр ханадаггүй гэдэг одоо бараг байнга хамт байдаг мөртлөө тийм ч их секс хийдэггүй. Сүүлийн үед зан ааш нь эвдэрээд нэг л сонин болсон. Дандаа ажил их байна гээд уурлах болсон.

Хааяа намайг гомдоохоор нь би үг хэлэхээр уурлаад надаас салаад явчихна. Тэгээд надаас уучлалт ч гуйхгүй байж хүрээд ирдэг. Би гэртээ ганцаараа байдаг болохоор элэг бариад хэрүүл хийгээд гэр орны юм авч шидээд аймаар уурлах болсон.

Уг нь анх ийм байгаагүй сайхан л харилцаатай хосууд байсан. Би гадагшаа явах гэж байхад уйлаад чамгүйгээр байж чадахгүй энэ тэр гээд гуйгаад түүний төлөө гадагшаа сургуульд явахаа хүртэл хаясан. Тэгтэл одоо ийм муухай авиртай болсон.

Намайг байхгүй үед бэлгийн замын халдварт өвчин туссан байсныг нь би мэдсэн ч өөрөө гүрийгээд худлаа гээд л өнгөрч байсан. Энэ мэтээр сэтгэлд сэвтэй их зүйл гарах боллоо. Уг нь их сайн залуу, хайртай болохоор алдаа дээр нь дөрөөлөөд түлхмээргүй байна. Сүүлийн 6-7 сард л ийм болсо. Энэ хүний зан буцаад зүгээр болох болов уу эсвэл өөр хүнтэй тэгээд надаас залхаад байгаа юм болов уу