Сайн байна уу? Би зөв бурууг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ та бүхнээс зөвлөгөө авмаар байна. Би оюутан болоод эгчийндээ ирж амьдарч байгаа. Эгч ганцаараа амьдардаг байгаад саяханаас хүнтэй сууж цуг амьдарч байгаа юм. Ах эгч хоёрыг анзаараад байхад эгч хүргэн ахад халамжгүй, их хайхрамжгүй ханддаг. Үргэлж ахаар л бүх юмаа хийлгэж байгаа харагддаг. Өөрөө зөвхөн ажлаа л хийж, мөнгө олж ирээд, ахад эрхлэх л үүрэгтэй. Ажил ихтэйгээсээ болдог байж магадгүй л дээ. Гэхдээ бүтэн сайнд л их цэвэрлэгээ хийж байгаа харагддаг. Хааяа бүүр цэвэрлэгээ ч хийхгүй өдөржин унтдаг. Ах эгч хоёр нийлээд гурван жил гаран болчихоод одоо болтол хүүхэд гаргахгүй байж, хүүхэдтэй болмоор байна гэж ярих юм.

Хүргэн ах хэдийгээр миний гэр бүл биш ч гэсэн бүхий л ачааг өөрөө ганцаараа л үүрэх юм. Би ирснээс хойш хааяа ачааг нь үүрэлцэж, дэлгүүр орох, хоол унд хийх, хувцас угаах зэргээр тусалж байгаа. Ер нь анзаараад байхад эгчээс илүү би ахад хань болох байх гэж бодох боллоо.

Бас ах өглөөгүүр дотуур хувцастайгаа гэрт байхыг харахаар эр хүн шиг санагдаад байх боллоо. Ер нь л хүргэн ахдаа татгдаад байна. Яах вэ? Эгч одоохондоо намайг анзаараагүй.