“Andra Model Management” агентлагийн Ерөнхий захирал, мисс Х.Бадамгэрэл амаржлаа. Түүний гэр бүлийн хүн дуучин Бэкү шинэ хүүгээ өлгийдөн авч аав болон хөл нь газар хүрэхгүй яваа аж. Загварын ертөнцийн чадварлаг модель бүсгүй маань "Andra Model Management" агентлагаа байгуулаад, төрөн төртлөө ажиллаж байсан юм. Олон хүүхэдтэй, өнөр өтгөн айл болохыг хүсдэг залуу хосын амьдралд аз жаргалыг билэгдэн ерөөе.