Би нөхөртэйгөө танилцаад нилээн хэдэн сар болж байлаа. хол байдаг учир өдөржин, шөнжин утсаар ярьж бүх л өдрийн турш хийсэн зүйлээ бие биедээ тайлагнадаг үнэхээр бид 2 оос өөр жаргалтай хосууд энэ хорвоо дээр байхгүй юм шиг л байлаа.

Гэтэл нэг өдөр танихгүй дугаараас нэг эмэгтэй залгаснаа хөөе чи .........-ийн араас гүйгээд байгаа янхан мөн үү гэлээ. Би уучлаарай хүн андуураагүй биз хэнтэй ярих вэ өөрөө хэн бэ гэвэл... чамайг .......гэдэг биз дээ намайг хэн гэдгийг нөхрөөсөө асуу гээд баахан доромжилж байгаад утсаа салгав. Би гэдэг хүн гайхаж нөхөрлүүгээ залгаж энэ дугаар мэдэх үү ингээд байна гэж асуутал мэдэхгүйээ гэлээ би асууж шалгаасаар байгаад хэлүүлтэл бэр эгч\ манай нөхрөөс 1 насаар л эгч\ нь гэнээ. Тэр 2 бүр 6-7-н жил янаг амрагийн холбоотой байсан бөгөөд ахынхаа эзгүйд гэрт нь очиж хонодог хааяа машиндаа нөгөө ажлаа хийдэг байсан юм байхаа. нөхөр маань чи намайг уучлахгүй л байх даа би дөнгөж цэргээс ирсэн жоохон хүүхэд байсан болхоор би үнэхээр тэнэг юм хийсэн гэж зөндөө уучлал гуйсан.

Би энэ бүхнийг мэдээд больё гэж бодсон боловч дэндүү дасчихсан хайртай болсон учир 2 хоног гүрийгээд л би уучилж байна ахиж энэ хүнтэй холбоогүй орж гарахгүй танихгүй хүн шиг байж чадах уу гэтэл хэрвээ чи минь уучилж байвал би бүхнээ ганцхан чамдаа л зориулна. ахиж хэзээ ч алдаа гаргахгүй чинийхээ л төлөө амьдран гэсэн ингээд бид 2 эвлэрч хамгийн жаргалтай хосууд болсон. Би нөхөртэйгөө танилцхаасаа өмнө нэг залуутай эхнэртэй гэдгийг нь мэдэхгүй уулздаг байснаа салсан байсан юм л даа. Гэтэл нэг өдөр нөгөө бэр эгч нь залгаж бузар минь би чамайг сайн явхыг харнаа чи урд нь эхнэртэй хүнтэй явдаг байсан гэсэн биз дээ би чамайг гишгэсэн мөрийг чинь бүгдийг судалсан гээд л нөгөө уулздаг байсан залуугийн маань эхнэртэй хамт намайг дарамталж бүр тэр хүүхнээр манай хадам аавруу танай бэр манай нөхөртэй явдаг наад хүүхнээ хөөж явуул гэж хүртэл яриулсан.

Манай хадмууд тэр хүүхэн ярьсан ч гэсэн юу ч болоогүй юм шиг надад маш сайн хэвээрээ л байсан. Энэ үед бид 2 орондоо орж нулимастай л хонодог боллоо миний хань чамайгаа яасан ч их зовоож байна даа хажууд минь байгаад баярлалаа гээд л... би ч удалгүй жирэмсэн болж төрөхөөс маань өмнө тусдаа гарна гээд хуримаа хийхийн урд өдөр нөгөө бэр нь залгаж чамайг намайг хайралсан шиг хайрлах болвуу чи ч өрөвдөлтэй амьтан юм даа гээд намайг доромжлоод байхаар нь би тэсэхгүй 12-р ангийн охинруу нь залгаад танай ээж ингээд байна гээд явуулсан мессежийг нь явуултал харин охин нь яадгийн тэнэг авгай минь манай ээжид нөхрөө алдхаас айгаа юу хохь чинь гэдэг байгаа би арай ч ийм үг сонсоно гэж бодоогүй байсан болхоор бүр шоконд орж танай ээж манай нөхөртэй сексийн холбоотой байсан юм байна.

Одоо манай нөхрөөс салахгүй гээд бид 2-г салгах гээд байна ээждээ хэлээч гэтэл яадгийн юм үзээгүй авгай гээд намайг янз бүрээр доромжилдог байгаа би ч үнэхээр тэвчиж ийм бузар хүмүүстэй юу ярих вэ дээ гэж бодоод ахиж харьцаагүй бид 2 хуримаа хийж удахгүй хөөрхөн хүүхэдтэй болсон ингээд зун, намар, өвөл, хавар гэсээр цагаан сар болтол хадам аавынд нөгөө бэр нь 4-н хүүхэдтэйгээ ахтай нь юу ч болоогүй юм шиг золгоод л ирсэн. хадам аавынхтэй манайх хөрш айл юм л даа тэгээд болоогүй дандаа манайхаас ах нь юм гуйна энэ тоолонд бид 2 хоорондоо ам муруйна. Би одоо ахиад жирэмсэн одоо манай нөхөр тэр бэртэйгээ ямар ч холбоогүй байдаг ч би өөрөө хааяа байж байгаад өөрийн эрхгүй бодогдоод бэрлүү нь залгаад хэрүүл хийдэг боллоо. бүр ахад нь хэлсэн гэтэл ах нь яадгийн чадаж байгаа юманд гэх юм ийм бузар юм байж болхуу. аав ээж нь ч гадарладаг байсан юм шиг байна лээ. манай нөхөр бол надад маш их халамжтай ёстой л хүүхэд бид нартаа л хамаг юмаа зориулсан үнэхээр сайн хүн. би ч ханьдаа маш их хайртай.

Гэвч би тэр бузар бэрийг нь тэр их доромжлолыг энд бүгдийг нь бичээгүй болхоос хүний санаанд оромгүй өшөө юм бий БИ хэзээ ч уучлаж чадахгүй яаж өс хонзонгоо авах вэ. тэр 12-р ангийн охин нь хүртэл одоо ТИС-н оюутан болсон гэсэн. зөвлөгөө өгөөч чин сэтгэлээсээ ийм зүйл тохиолдож байсан хүн надаас өөр байдаг болов уу.