Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу Шинэчлэлийн Засгийн газар "1111" төвийг байгуулсан билээ. Ард иргэдийн санал бодлыг сонсож, хүлээн авч, шаардлагатай тохиолдолд санал гомдлынх нь дагуу ажилладаг “11 11” төвийн үйл ажиллагааг зогсоож татан буулгахаар болсон. Тэгвэл уг төвийн хаягыг өчигдөр орой буулгасан юм. Улмаар 1111 төвийг татан буулгаж, оронд нь илүү сайжруулсан хувилбараар өөр нэртэйгээр нээх юм байна.