Нэгдүгээр төрөх эмнэлэгийн мэс заслын өрөөний давхан тааз буюу дүүжин тааз нь бүхэлдээ нурсан талаар тус эмнэлэгийн дарга Д.Энхбаяр тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.

Мэдээллээр аравдугаар сарын 05-ны өдөр 11 цагийн орчим өвчтөн Ж-д хагалгаа хийж байх явцад тус өрөөний агааржуулалтын хоолойн хэсгийн гурван хаалт эвдэрч, дүүжин тааз нь нурах аюул тулсан байна. Тиймээс өвчтөнг өөр өрөөнд шилжүүлэн хагалгааг хийжээ. Хэрэв өөр өрөөнд шилжээгүй бол тухайн үед байсан 8-9 хүн дарагдаж амиа алдаж болохоор байсныг өгүүллээ.

Тухайн өдөр төлөвлөгөөт таван мэс засал байсан байна.

Нэгдүгээр амаржих газрын барилга, тоног төхөөрөмжид “Бороо гоулд” ХХК, "Сентерра гоулд" ХХК-аас10 гаруй тэрбум төгрөгийн төгрөг зарцуулсан буюу өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан Нийслэлийн өмчид хүлээлгэн өгснөөр тус эмнэлэг 2013 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Нэмж өгүүлэхэд 1963 онд ашиглалтад орсон нийслэлийн ууган төрөх эмнэлэг нэгдүгээр амаржих газрын хуучин барилгын хэсэгт эхчүүд амаржих нь бүү хэл хүний аминд халтай болсон тухай дүгнэлт МХЕГ-ынхан гаргаж байсан юм. Шинээр эмнэлэг барих нь байтугай нураах ч төсөвгүйгээс 20 гаруй хувийн эмнэлэг түрээслэж байсан энэ эмнэлэгийг шинэчилж, 15 ортой, орчин үеийн стандартад нийцсэн амаржих газар болгох гэрээнд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, “Бороо гоулд” компанийн гүйцэтгэх захирал Жон Казакофф нар гарын үсэг зурснаар санхүүжилт шийдэгдэж байлаа.

Харин барилгын ажлыг гүйцэтгэх үүргийг “Цаст констракшн” ХХК тендерт шалгарч авчээ. Харамсалтай нь тэдний чанаргүй гүйцэтгэсэн ажлаас үүдэн эрдэнэт хүний амь эрсдэхэд ойрхон байв.

 

Д.Тамир

Эх сурвалж: www.TODAY.mn