Ц.Нямдорж: Уучлаарай одоо надад МАН хамаагүй шүү...Мафи бий боллоо...

 

 

М.Энхсайхан: Үнэнийг хэлэхэд энэ Засгийн газарт өр, зээлээс өөр юу ч үлдээгээгүй

 

 

 

УИХ-ын сонгуулийн ялалт, ялагдал алсарч, шинэ Засгийн газар байгуулагдан өдөр тутмын ажилдаа дарагдсаар нэг л мэдэхнээ бараг 100 хоногийг ардаа гаргажээ.

Тогтсон хэвшлээрээ шинэ Засгийн газрын 100 хоногийн өнгийг тодорхойлох гэж бүгд л хичээж байна. Харах өнцөг өөр өөр учир өгөх үнэлгээ өөр өөр байх нь зүй. Энэ Засгийн газрыг халж солихоос өөрөөр юу ч хийгээгүй гэж шүүмжлэх нэгэн байхад, Монголыг хямралаас гаргах боловуу гэж итгэл, найдвар тээх нэгэн байж л байна.

 

Үнэнийг хэлэхэд энэ Засгийн газарт өр, зээлээс өөр зүйл үлдээгээгүй. Өртэй, мөнгөгүй Засгийн газар өргөс авч байгаа мэт гоё сайхан ажил богинохон хугацаанд амжуулчихна гэсэн хүлээлт надад лав байгаагүй. Бараг хагас жилийн өмнө боловуу даа миний бие “Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар Монголын түүхэнд байгаагүй эдийн засгийн хүндрэлтэй тулгарна” гэж анхааруулж байснаа сануулахад илүүц болохгүй байхаа.

 

МАН Засгийн газраа байгуулахдаа цөөн тооны туршлагатай хүмүүсийг эс тооцвол голчлон шинэ хүмүүсээр Засгийн газраа байгуулсан нь анхаарал татаж байна. Үүнийг би хэвшмэл сэтгэлгээ, хэвшмэл арга барилаас МАН татгалзах эрмэлзэлтэй байгаа юм боловуу гэж ойлгож байна. Олон жилийн улбаатай урд өмнөх эдийн засгийн бодлогын алдаа зөвхөн АН-ын бус, мөн МАН-ын болон АН, МАН-ын хамтарсан Засгийн газруудтай холбоотой. Үүнийг эрх баригч нам ойлгож байгаа учир өөрчлөлтийг шинэ хүмүүсээр хийлгэхийг эрмэлзэж байгаа боловуу гэж тааж байна. Ямартай ч үр дүнтэй бодлого гаргаж, хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна уу даа гэсэн сэтгэгдэлтэй байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Л.Гансүх хорих ангид “АМЬЖИРГАА ЦАГААНЫ АЖИЛ” эрхэлж байна

 

 

 

Сэтгүүлч Г. Мягмарсүх /www.tug.mn/

“Бусдын өмнө бөхөлзөж амьдрах гутамшиг. Тэнгэр бурхан нарт ертөнцөд мэндэлсэн хүмүүст нэг хэсгийг нь бөхөлзүүлж, нөгөө хэсгийг нь бөхөлзөж амьдрахаар хувь заяа хуваарилаагүй. Хэн ч гэсэн ялгаагүй бусдын дур хүслээр өөрийн хүслийг хязгаарлаж, хэн нэгний далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байх заяа дутмаг одонд төрөөгүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй” хэмээн нэгэн нийтлэлчийн хэлсэн үг санаанд орлоо.

Бид өөрийн эрх мэдлээс болж олны “ХАРААЛ, ЕРӨӨЛ”-ын бай болдог. Дээр бичигдсэн зүйл ч үүнтэй шууд холбоотой. Улс төрийн нөлөө бүхий эрхмүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд бүгд л хэн нэгний хардлага, сэрдлэгийн дунд амьдарч байдаг гэдгийг нуух юусан билээ. Албан тушаалаа урвуулан ашиглах, хэн нэгний нэр төрд халдах гэх мэт олон үйл явдлууд нийгэмд өдөр бүр л гач байдаг. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонд хүргэж хувь хүн бүр өөрийн үзэл бодлоор дүгнэж ярих болсон. Гагцхүү худал, үнэнийг “ШҮҮХ” байгууллага тогтоох учиртай. Буруу үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээх чадвартай байх нь шударга үнэний нэгэн илрэл бөгөөд хувь хүний ёс зүйн үйлдэл мөнөөс мөн билээ.

Дээрх эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон хүн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх юм. Уг хэрэг өнгөрсөн онд олны анхаарлын төвд байж өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний тухай мэдээлэл цацагддаг байсныг бид мартаагүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Эрдэнэтийн шинэ эзэн Д.Эрдэнэбилэгийн тухай баримтууд

 

 

 

Үеийн үед Монголын төрд олон тэрбумтан төрүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь заяаны асуудал өнөөдрөөс улстөрийн хүрээнд эрчтэй үргэлжилнэ.

Намрын чулган албан ёсоор эхэлж Эрдэнэтийн 49 хувийг хэн ямар замаар худалдаад авчихав, Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг худалдаж авсан уу, Монголын талын 51 хувь байгаа юу, Эрдэнэтийн шинэ эзэн гэх Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ гэсэн олон асуултын хариултын учир хөврөх биз.

Иргэд дээдэс нь луувангаа иднэ үү лаагаа иднэ үү хамаагүй гэж орхиж болохгүй энэ асуудлыг хамгийн гол нь Монгол Улсыг тэжээж ирсэн үйлдвэрийн татвар төлөлт, ашиг орлого төсөвт ирэхгүй байгаад. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүндхэн үед гол саалийн үнээ нь сүүгүй болчихоор яах билээ.

“Сахал” Д.Эрдэнэбилэг гэж хэн болох, хэний хүн бэ?

Монголын баячуудын жагсаалт хөрөнгө чинээтэйгээ гаргахад Д.Эрдэнэбилэг гэгчийн нэр байдаггүй. Хэвлэлээр бичигдэж байгаа, Ц.Нямдорж гишүүний хэлж буйгаар тэрээр монголын бизнесийн салбарын нууц ноёнтон, хамгийн баян хүн болж таарч байна. Сүүлийн үеийн мэдээллээс харахад уул уурхай, банк санхүү гээд монголын эпийн засгийн гол судсуудыг атгаж суух болсон тэрээр улстөр, бизнесийн салбарын асар том сүлжээг базсан гэх.

 

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайгийн хүргэн. УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын бизнесийн ойрын түнш гээд улстөрийн томчуудтай хамгийн ойр. Гэхдээ хэвлэлээр ил гараад Байдаггүй түүний эзэмшдэг хөрөнгө чинээ, хувь хэмжээ бүрэн тодорхойгүй.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсны дараа хэвлэлээр түүнийг төрийн өмчит олон компанийн хувь эзэмшдэг гэж бичиж байна. Тухайлбал, 2014 онд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 30 жилийн хугацаатайгаар хувьчлах шийдвэрийг засгаас гаргаж байсан билээ. Тэрчлэн 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хэсэг бүлэг хүмүүс тус үйлдвэрт дайран орж, хурал зарлан, үйлдвэрийг нь хувьчилж авсан гэж мэдэгдэн, улмаар долоон захирлыг нь газар дээр нь халах шийдвэрийг гаргаж, үйлдвэрийн захирлаар н.Батжавхлан гэгчийг шууд томилж, ажиллагсдын 40 хувийг цомхотгосон байдаг. Гол нь тухайн үед “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болоод Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” гэх тодотголт Д.Эрдэнэбилэг нар хувьчлан авсан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байсан юм. Ер нь бол Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын хоршил гар нийлж хийсэн ажил цөөнгүй гэгддэг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

1.5 тэрбумаас бага орлоготой байгууллага НЭГ хувийн татвар төлнө

 


 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар өнөөдөр бүх байгууллага олсон орлогынхоо 10 хувийг татварт өгч байгаа. Тэгвэл жилд олж байгаа орлогоос нь хамаарч татварын хэмжээ 1 эсвэл 10 хувь байх хуулийн төслийг Сангийн сайд өргөн барьсан байна. Өөрөөр хэлбэд жилийн орлого нь 1.5 тэрбум хүрэхгүй бол НЭГ хувийн татвар төлөх юм.

Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Энэ нөхцөл байдалд бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэж буй аж ахуйн нэгж байна. Иймээс нэр бүхий салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд НЭГ хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Б.Саранчимэг гишүүн болоод нөхрөө, хамаатнуудтайгаа “өөд нь татав”

 

 

 

Сонгууль болгоны дараа, Засаг солигдох бүрт төрийн албанд шинэчлэл хийгддэг. Улмаар хэн нэг даргын гэр бүлийнхэн, ах, эгч, дүү, нууц амраг, цүнх барьж байсан хүмүүс газрын дарга, хурган дарга болдог бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг. Энэ хуулийн тойрохгүй дайран өнгөрч буй хүн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг УИХ-ын гишүүн болоод нөхрөө өөд нь татаж, хамаатнуудаа төрийн албанд “хурган дарга”-аар томилуулж дөнгөсөн байна.

“Эко” гэгдэх Б.Саранчимэг гишүүн нөхрийг Д.Мөнхбаатар гэдэг. Түүний нөхөр нийслэлд нэг наст ургамал болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үр, суулгац нийлүүлдэг байсан. Улаанбаатар хот 2013 онд 315 сая төгрөгийг нэг наст цэцэгт зарцуулж, 2014 онд гурван га талбайд 500 сая орчим төгрөгөөр нэг наст цэцэг тарьсан. 2015 онд 200 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Тэгэхээр энэ хэмжээнийн мөнгөөр Д.Мөнхбаатар ОХУ-аас цэцгийн үр, суулгац зөөдөг байжээ. Цэцгийн үр зөөж байсан Д.Мөнхбаатар мэргэжлийн гэх засгийн газрын эд эс нь болсон. Тодруулбал эхнэр нь гишүүн болоод түүнийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын “тэргүүн”-ээр томилуулж дөнгөсөн гэдгийг ярих хүмүүс байдаг. Мэргэжлийн бус томилгоо гэдгийг ч цахим ертөнцөд бичдэг юм билээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

”Хаан банк”-ны харилцагчийн данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болжээ

 

 

 

Орчин цагт бид бэлэн мөнгөө банкинд хадгалахыг илүүд үздэг болсон. Банкууд ч мөн хэрэглэгчдээ татахын тулд янз бүрийн шинэ үйлчилгээ нэвтрүүлж түүнийгээ сурталчилж буй. Тэгвэл банк таны мөнгийг найдвартай хадгална гэсэн баталгаа үгүй болж гэдгийг батлах нэгэн үйл явдал боллоо.

 

Тухайлбал, өчигдөр “Хаан банк”-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болсон байна. Түүний дансанд өчигдөр 15:49 минутад хоёр сая төгрөгийн орлого орсон ч 40 минутын дараа зарлага хэлбэрээр гарчээ. Хоёр сая төгрөгийн зарлага хаашаа, яаж гарсан шилжсэн талаар буюу данснаас нь мөнгө гэнэт алга болсон асуудлаар харилцагч Д.Анхбаяр Хаан банкинд өөрийн биеэр хандан асуухад “Хэн рүү, ямар утгатай гүйлгээ хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Бид шийдэж мэдэхгүй учир цагдаад ханд” гэх хариуг өгчээ. Эзэн нь олдохгүй энэ хэргийн асуудлаар Д.Анхбаяр хууль хяналтын байгууллагад хандаад байгаа аж.

 

Ч.Энхээ: С.Зоригийн аллагын эзэн Ардчилсан хүчин дотор л бий

 

 

 

УИХ-ын ээлжит сонгуулиас хойш АН дотооддоошинэчлэлийн тухай ярьж, ахмадзүтгэлтнүүд,ардчилсан хөдөлгөөний партизанууд,шинэчлэгчид талцан бужигнахболсон. Энэ талаарМонголын ардчилсанхолбоог санаачлан, үүсгэнбайгуулагч, Ардчилсан хөдөлгөөний анхныудирдагчдын нэг Чимидийн Энхээтэй ярилцлаа.

-АН, ардчиллынхан энд тэнд цуглан шинэчлэлярьж, уулзалт хэлэлцүүлэг хийх боллоо. Та яагаадчимээгүй байна, энэ бужигнааны хаана нь явна вэ?

-Би өнөөгийн улс төрийн үйл ажиллагааг огт сонирхохгүй байгаа. Миний хувьд өөрийн анх оролцож байгуулсан ардчиллын өнөөгийн байдалд тодорхой дүгнэлт хийсэн. Үүнээс гарах арга зам одоогийн байдлаар харагдахгүй байгаа. Нэг үгээр хэлбэл, би ардчиллын үйл хэрэгт анхнаас нь оролцож явсандаа харамсах хэмжээнд хүрсэн. Дэмий юм хийжээ, буруу зүйл байжээ, маш заваан, хүмүүсийг зовоосон, бодож санаж байснаасаа огт өөр сонин нийгэм байгуулахад гар, хөлөө оролцуулсандаа харамсах болсон. Тиймээс улс төрөөс хол хөндий байхыг хичээж байгаа. Гэхдээ мэдээж, өөрөө эхлүүлсэн, миний оролцоотой явсан юм болохоор сэтгэл зовох, санаа чилээх зүйлүүд байлгүй яахав.

-Тэгвэл улс орны өнөөгийн байдалд ямар дүгнэлтхийж байна?

-Монгол орон нэг том дайсантай болжээ гэж ойлгож байгаа. Уг нь манай улс дэлхийн улс орнуудтай харьцуулахад завшаантай зүйлүүд бий. Гаднаас ил харагдах, айлгаад байдаг дайсан байхгүй. Гэтэл бид өөрсдөө дотроосоо маш аюултай, улс орныг бүхэлд нь унагаах дайсныг төрүүлчихсэн байгаад гол асуудал байна. Тэр дайсан нь юу вэ гэвэл, улс төрийн намууд. Улс төрийн нам гэдэг утгаар аваад үзвэл манайд нам байхгүй болчихож. Дандаа ашиг сонирхлын бүлгүүд болсон байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам гэдэг нь улсыг хөгжүүлэх хөдөлгүүр байх үүргээ биелүүлж чадахаа байгаад авлигач, урваачдыг төрүүлдэг, дараа нь тэднийгээ хаацайлдаг, төрийн мөнгийг их хэмжээгээр идэж шамшигдуулсан улс нь нуугдаж зугтдаг, орогнодог оромж болж хувирсан. Хуучин, шинэ гэж би хэлэхгүй, бүгд адилхан болсон. Аман дээрээ бүгд “Ард түмний төлөө” гэж ярьдаг боловч цаанаа ийм байдалтай. Одоо зүгээр албан тушаалд хүрэхийн тулд намд ордог болж. Энэ байдал өөрчлөгдөөгүй цагт Монгол Улс цаашид хөгжих ирээдүйг би л лав олж харахгүй байна. Яаж ч шинэчлээд, яаж өөрчлөөд өөдтэй юм болохгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

С.Баярцогтын адил иргэншлээ сольсон бас нэгэн гишүүний хэрэг

 

 

 

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл санаачиллаа.

Гурван жилийн өмнө “The Guardian” сайтад Монголын УИХ-ын дэд дарга С.Баярцогт оффшор данстай, тэр дансандаа нэг сая гаруй ам.доллар хадгалдаг тухай мэдээлснээр оффшорын тухай ойлголттой болж байсан бидний монголчууд өдгөө хууль санаачлан тэмцэтлээ тэр талаархи “мэдлэг”-ээ тэлжээ.

Энэ хугацаанд олон улстөрч оффшорын хэрэгт холбогдож, олон тайлбар хэвлэлийн хуудаснаа хөвөрсөн. Оффшор бүсзд данс эзэмшдэг байх нь хэвийн хийгээд хэвийн бусын талаар хэлэлцүүлгүүд ч өрнөсөн. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн өмнөхөн оффшор бүсэд данстай Монголын 49 иргэний нэрийг зарласны дараахан, одоогийн Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “Улстөрчид хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг Авлигын хууль 2006 оны долоодугаар сард батлагдсан. Үүнээс өмнөх оффшор бол гадаад дахь хадгаламж юм” гэж байв. Тухайн үед тэрбээр, УИХ дахь МАН-ын бүлгийн хуульчаар ажиллаж байлаа. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө төгрөгийн ханш унасаар байна !!!

 


 

Монгол улсын мөнгөн тэмдэгт өнөөдөр үнэгүйдсэн. Үнэгүйдсэн гэдэгт гурван жишээ татъя.

Жишээ нэг: Нэг болон таван төгрөг одоо болтол гүйлгээнээс гараагүй хүчин төгөлдөр Монгол лусын мөнгөн тэмдэгт. Нэг болон таван төгрөгийн мөнгөн тэмдэг биш харин билэгдлийн чанартай болсон. Хэрвээ төгрөг үнэгүйдээгүй байсан бол, ААН-үүд нэг болон таван төгрөгийг гүйлгээнд оруулбал өнөөдөр ингэтлээ төгрөг үнэгүйдэхгүй байсан.

Жишээ хоёр: Ам.долларын ханш өнөөдөр 2300 төгрөг рүү дөхөж байна. Монголбанкнаас зарласан үнэ нь ийм байна.

Ж.Эрдэнэбат Засгийн газрыг тэргүүлснээс хойш ам.долларын ханш зогсолтгүй өссөөр байгаа. Гэтэл Монголбанкний Ерөнхийлөгчийг солиод ч нэмэр болсонгүй. Өөрөөр хэлбэл Монголбанк валютын

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Эмчид мөнгө өгвөл "Эх" эсэн мэнд амаржиж, өгөөгүй бол үрс эндсээр байх уу

 

 

 

Нийслэлийн 3-р амаржих газар буюу Баянзүрх дүүргийн “Амгалан” амаржих газарт 9-р сарын 23-ны өдөр 20:25 цагт эмчийн буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдээ энгэртээ тэвэрч чадалгүй алдлаа.

Өрхийн эмчийн хяналтанд байсан эх төрөх дөхөж тус эмнэлэгт хэвтсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүгийн 19-р хорооны иргэн 25 настай Ө хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр “Амгалан” амаржих газрыг зорьжээ. Тухайн үед ураг хэвлийдээ буруу байрлалтай буюу өгзөг түрүүлэлттэй байсан гэнэ. Харин эх барих эмч Өнөрцэцэг Эрхлэгч эмч Гэрэлмаа тухайн эхийг төрүүлэх нь зүйтэй гэж өгсөн байна. Ингээд эрхлэгч эмч гэх “мундаг” ахлагчдаа төрөх эхийг хүлээлгэн өгсөн байгаа юм.

Харин Нийслэлийн 3-р амаржих Амгалан төрөх эмнэлгийн Эрхлэгч, эх барьсан эмч гэх Гэрэлмаа нь хэлэхдээ: “Төрүүлэхэд хэвийн. Кисерова хагалгаа хийх шаардлагагүй” хэмээгээд бүсгүйг амаржихаар хэвтсэнээс нь хойш гурав хоногийн дараа өөрөөр нь төрүүлжээ. Гэвч энэ үед эхийнхээ хэвлийгээс төрсөн нярай амьсгалж чадахгүй байсаар эндсэн талаар ар гэрийнхэн нь мэдэгджээ. Гэтэл нярайг эндсэний дараа эх барьсан эмч нь “Ураг бүтэлттэй байсан учир эндлээ” гэх тайлбарыг ар гэрийнхэнд нь өгчээ.

Хохирогч эх Ө-гийн хэлж байгаагаар эмч нар хайнга хандсан цаг хугацаа алдсан. Яаралтай арга хэмжээ аваагүй. Үүнээс болоод 3 хоног тус эмнэлэгт хэвтэж байхад зүгээр гэж анхааралтай хандаагүй гэдгийг тодотгон хэлж байна.

Хэвийн байж байгаад хүүхэд эндсэнд ар гэрийнхэн нь гомдолтой мөн эмчийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж байгаа юм. Төрөх үед ар гэрийнхэн нь сахиж байхад байдал хэвийн байж байгаад гэнэт эндсэн гэсэн мэдээлэл өгсөн байна.

Ар гэрийнхэн нь ураг хэвлийдээ буруу байрлалтай гэдгийг сонсоод эмчид нь хандан Кисерова хагалгаа хийлгээд өгөөч хэмээн хэлсэн ч Эх барих эмч нь буруу байрлалттай ч зөндөө хүүхэд төрөөд болдог хүүхдийн чинь ус хэвийн, хүүхэд маш их хөдөлгөөнтэй байна, “зүгээр төрнөө” санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд төрөх охиндоо 18 цагийн үед хоол цай гэхээр нь төрөхөөс өмнө ядарч байгаан болов уу гээд оруултал төрсөн байсан. Төрснийг нь ч бид мэдээгүй байтал эмэгтэй ээжрүүгээ залгаж хүүхэд маань дуугарахгүй байна гээд уйлаад байсан ингээд эмч нараас асуухад эмч нар нь мэдэхгүй гэсэн хариултыг өгөөд байж.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлнэ

 

 

 

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтийг хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргав.

1. Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

2. 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгов.

3. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болов.

4. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжиллаа.

 

Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн луйврыг дарах гэж байна

 

 

УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна. Одоо 2017 оны төсвийн тухай хуулийн төслийгЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулан УИХ-ын гишүүдээр хэлэлцүүлж байгаа юм. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн талаарх асуудлыг иш татлаа.

Тэрбээр “Намайг “Эрдэнэт” үйлдвэрийн талаар мэдээлэл хийлээ гэж өнөөдөр Ц.Элбэгдорж ярьсан юм шиг байна. Би татварын ерөнхий газраас авсан мэдээллийг л хэлсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр энэ оны наймдугаар сарын байдлаар нийт 134 тэрбум төгрөгийн татвар төлсний 65 тэрбумыг нь улсын төсөвт төвлөрүүллсэн.

Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус үйлдвэрт хүсэлт тавьсан. Үүний дагуу 70 тэрбум төгрөгийн татварыг урьдчилж авсан. Тухайн үед буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Эрдэнэт” үйлдвэр 44.2 тэрбум төгрөгийн татварын илүү төлөлттэй байсан. Гэтэл нэ оны наймдугаар сар хүртэлх төлөх ёстой 48.2 тэрбум төгрөгийн бүрэн төлсөн. Эрдэнэтийн үйлдвэрийн луйврыг дарах ажиллагаа явагдаад эхэллээ.

Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж байна. Орой Худалдаа хөгжлийн банкны хэдэн нөхөр хүлээн авалт хийнэ гэнэ. Тэгэхээр энэ луйврыг далдах ажлаа л хийгээд байгаа юм. Тэгэхээр нэн түрүүнд “Эрдэнэт”-ийн луйвраа болих хэрэгтэй. Засгийн газарт байхгүй баримт надад бий шүү” гэв.