25-р суваг тв-ийн “Намрын инээмсэглэл” нэвтрүүлгийн 3-р багийн дугаар даваа гаригаас үзэгчдэд хүрч эхэллээ. Хамгийн онцлогтой нь залуу хүний эрч хүч урам зоригийг харуулсан энэ нэвтрүүлэг олон талын ач холбогдолтой юм.

  Салбар бүрийн шилдэг залуусын төлөөлөл төмс хүнсний ногоо хурааж, тариан талбайд ажиллаж, жинхэнэ ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлж байгаа нь хэн бүхний сонирхлыг татаж байна. Өглөөний нартай уралдан босож өөрт олдсон цөөн хэд хоногоо үр дүнтэй өнгөрөөж байгаа нь сайшаалтай. 

    Залуус өнөөдөр брэнд ярьж баар цэнгээний газар хэсэж явах биш чин сэтгэлээсээ оюуны болоод биеийн хүчний хөдөлмөр эрхэлж дэргэдэх нэг хүний ч уриалах ёстойг энэ нэвтрүүлэг харуулж байна өөрөөр хэлбэл үр өгөөжтэй үзүүштэй нэвтрүүлгүүдээрээ хэзээний алдартай 25-р тв энэ удаад өөрийн жинхэнэ брэндээрээ гайхууллаа. Хөөрхөн царайтай охидууд “хай” гээд цэнхэр дэлгэцийг эзэгнэдэг болсон энэ цагт жинхэнэ нэвтрүүлгийг хүссэн үзэгчдэд хүсэн хүлээсэн орон зайг нөхөж байна гэж хэлж болохоор.  Тв-н урлаг гэдэг өөрөө сонин ертөнц. 20 минутын нэвтрүүлгийг 2-3н өдөр бэлтгэж хийдэг хатуу урлаг.  Хүйтэнд хөрч халуунд халж энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн хамт олонд  Монголын мянга мянган тариаланчид тэднийг ойлгож мэддэг бүх үзэгч талархаж байгаа.Та бүхэн үдэш бүр 22 цагаас 25 дугаар телевизийн дэлгэцнээ гарч буй “Намрын инээмсэглэл” нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Гэгээн сайхан үйлийн төлөөх үнэний илч сэтгүүлч таны үзэг нь хурц үг нь мэргэн байг.     


Нэвтрүүлгийн ерөнхий редактор Б.Цэрмаа