18 настай энэтхэг хүү бүхий амьдралынхаа туршид нэгэн согогоо нуун явсаар өдийг хүрчээ. Тэрээр ар нуруундаа сүүлтэй төрсөн байна. 

Амьтных шиг сүүл хүүгийн ар нуруунд 14 настай байхаас нь эхлэн ургасаар бараг 18  см урт болжээ. Хүүгийн сүүлийг эцэг, эх тайруулах тийм ч дуртай байгаагүй гэнэ. Учир нь энэтхэгчүүд сармагчин нь бурханы нэгэн холбоотон гэж үздэг бөгөөд хүүгийн энэ согогын бурхны зан үйлтэй холбон үздэг байсан аж. Хүүгийн сүүл урт ургах тусам биед нт сөргөөр нөлөөлж ууц нуруугаар нь татан өвдөж сүүлдээ нойргүйдэл зэрэгт нөлөөлөх болсноор арга буюу эмнэлэгт ханджээ. 

Харин эмч нар өдий болтол нууж, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж байхад эмнэлэгт хандаагүй эцэг эхийг зэмлэж байв. эмч нар хагалгаа амжилттай хийснээр хүүгийн нуруу одоо бусдынх шиг эрүүл нэгэн болжээ.