c49a65513a6e43ae399d8b7ec256cac4

 

Дэлхийн орнуудын аюулгүй байдлын рейтингийг тодорхойлдог Олон улсын энх тайвны индекс /Global Peace Index/-ийн 2016 оны тайлан мэдээ гарчээ. 2016 оны тайлан мэдээнд дэлхийн 163 орныг хамруулсан бөгөөд Монгол Улс 50 дугаар байранд жагсчээ.

Харин жагсаалтын нэгдүгээр байранд Исланд Улс урьдын адил орж дэлхийн хамгийн аюулгүйн орноор дахин нэрлэгдлээ.

Тус улсын хувьд энэ жагсаалтыг зургаа дахь жилдээ тэргүүлж байгаа буюу зургаан жил дараалан дэлхийн хамгийн аюулгүй орноор нэрлэгдээд байна.

Скандиновын хойгт орших Исланд Улсад хүн амины хэрэг, гэмт хэргийн гаралт болон террорист ажиллагаа дэлхийн бусад улсуудынхаас хамгийн бага байдаг аж.

Мөн хөрш орнуудтайгаа ямар нэгэн зөрчил байхгүй гэсэн үзүүлэлттэй байдаг аж.

Хошигноход, хөрш орон гэж байхгүй учраас зөрчил гэж байдаггүй гэж Олон улсын энх тайвны индексийн судлаачид онцолжээ. Тэгвэл жагсаалтын хоёрт Дани Улс орсон байна.

Тэгвэл гуравт Австри,  дөрөвт Шинэ-Зеланд, тавт Португал орсон бол эхний аравт Чех, Швейцарь, Канад, Япон, Словени нэрсийн дарааллаар тус тус оржээ. Харин манай хоёр хөршийн хувьд ОХУ 151 дүгээр байрт, Хятад Улс 120 дугаарт байрт жагсчээ.

Тэгвэл жагсаалтыг Сири Улс мушгиж, дэлхийн хамгийн аюултай орноор тодров. Харин Монгол Улсын хувьд аюулгүйн зэргээрээ 50 дугаар байрт жагссан бөгөөд энэ нь хангалттай сайн үзүүлэлт биш гэсэн үг юм.

Нинж

14408768_1075659032554287_872381660_n-8-36