Малчид, тариаланчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн ход хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2016 оны аравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.  Салхи баруунаас  секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон АрцБогдын өвөр хоолойгоор секундэд 14 -16 метр хүрч шороон  шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун аас секундэд 6-11 метр.  4-6 хэм дулаан байна.