Зэвсэгт хүчний  0310-р ангид энэ бямба гарагт  гал гарсан байна.  90 гаруй хүн угаартах эрсдэлтэй байсан аж. Бид энэ талаар  Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад  

-          ЗХЖШ-ийн 0310-р ангид гал гарсан гэх мэдээлэл байна?

-          0310-р анги гэж байдаг.  Энэ анги дээр хугацаат цэргийн албан хаагч байхгүй.  Одоогоор манайд гал гарсан гэх мэдээлэл ирээгүй.  Бид мэдэхгүй байна.

-          0310-р анги хаана байдаг, юуны анги вэ?  

-          Материал хангалт, олголтын цэрэг сургадаггүй анги.  Батлан хамгалаах сургуулийн урд байдаг анги гэв. 

Өөрөөр хэлбэл гал гарсан гэх хэргийн талаар нууцалсан юм. Тиймээс бид энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын  ерөнхий газраас тодруулахад:  “Хан-Уул дүүргийн III хороонд байрлах Зэвсэгт хүчний 0310 дугаар цэргийн ангид гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт  2016.10.16-ны өдрийн 22:03 цагт ирсэн.  Дуудлагын дагуу аврах, гал унтраах 14-р ангийг очиход 0310-р   ангийн албан тушаалын байрны 1 дүгээр орцны хонгил шатаж байсныг унтрааж, хоёр том хүн, бага насны зургаан хүүхэд угаартсаныг  аварсан. Мөн 85 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан. Утаажилтын бүсээс гаргасан гэдэг нь угаартаж нас барах эрсдлээс сэргийлсэн гэсэн үг”хэмээн тайлбарлав.

А.Баярмаа