2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 422 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 333 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж  17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2.  Зам тээврийн осолд сургуулийн насны 2, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 42 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал: БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн урд замд T.Crown  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 02 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Мөн  СХД-ийн нутаг Орбитын зам, Алтай ХТ-н хойд замд “Тэнүүн огоо” ХХК-ны H.Aero City -540 маркийн автобусны жолооч  О нь явган зорчигч 18 орчим насны эмэгтэйг мөргөж гэмтээсэн.

Орон нутагт: Булан аймгийн Хутаг өндөр сумын Уньт баг, “Дондогийн булаг” гэх газар H.Porter  маркийн авто машины жолооч Г нь T.Mark-II  маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж  зорчигч Б-ийн  амь нас хохирч 2 хүн гэмтсэн.

Цас орж хальтиргаа гулгаа үүссэн байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.