Нийтийн аж ахуйн салбарыг байгуулахаар  “Улаанбаатар хотын дотор орон сууцны тухайд аж ахуйг үүсгэн байгуулах” 1931 оны  Засгийн газрын 1-р тогтоолоор  шийдвэрлэж байжээ. 85 жилийн түүхтэй Нийтийн аж ахуйн салбарынхан  ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэг угтлаа. 


Ажил үйлсээрээ тэргүүлсэн  аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж,  85 жилийн ойн хүндэтгэлийн  хурлаар шагнал гардуусан юм.

“Ажиллагсдад ээлтэй хамт олон”-оор УБ хотын Ус сувгийн удирдах газар

“Шинэлэг хамт олон”-оор УБ хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар

“Хэмнэгч хамт олон”-оор Төв аймаг,“Төв Чандмань-ДЭХГ”ОНӨААТҮГ

“Байгальд ээлтэй хамт олон”-оор Дархан-Уул аймаг, “Дархан ус суваг” ХК

“Хэрэглэгчдэд ээлтэй хамт олон”-оор УБ хот, “Таван-Өндөр”ХХК-ныг тус тус шалгарсан байна.

 

Мөн нийтийн аж ахуйн салбарт ажил үйлсээрээ тэргүүлсэн ажиллагсадыг хөдөлмөр бүтээл, хийсэн гавьяаг нь үнэллээ. 

Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр

Увс аймгийн НААҮ-ний “Чандмань-Увс” ХХК-ны  захирал М.Мөнхөө,

 Говьсүмбэр аймгийн НААҮ-ний “Ус-Ду” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ш.Чинболд,

УБ хотын Ус сувгийн удирдах газрын  Машинист С.Мөнхтуяа,  

Автын засварчин Н.Пүрэвсүрэн,

УБ хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Н.Лхагва-Эрдэнэ,

УБ хотын Орон сууц ашиглалтын “Таун комфорт” ХХК Сантехникийн засварчин М.Мэндсайхан,

УБ хотын Орон сууц ашиглалтын “Ууганхасон” ХХК Захирал Э.Бандьхүү нарыг  тус тус шагналаа .

Жуух бичгээр  УБ хотын Ус сувгийн удирдах газрын ус түгээгч Х.Баярдулам,

УБ хотын Орон сууц ашиглалтын “Таун комфорт” ХХК-ны машинист  Ц.Цэрэн-Очир , Нийслэлийн ИТХ-ын Хүндэт тэмдэгээр засварчин Я.Эрдэнээг шагналаа.

Харин  БХТөвийн “Баярын бичиг”-ээр Сэлэнгэ аймгийн НААҮ-ний  “Гавшгай ус” ХХК-ны Захирал Л.Балдорж нарыг тус бүр шагнаж урамшууллаа.

Мөн энэ үеэр Сантехникчдийн ажил мэргэжлийн ур чадварын уралдаанд тэргүүлсэн  ажилчдын мэргэжлийн зэргийг ахиулан  олголооУБ хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын засварчин Б.Батсайхан мэргэжлийн V зэрэг , “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ-ын засварчин Ө.Наранбаатар Мэргэжлийн үнэмлэх зэрэг,  “Мон ватер” ХХК-ны гагнуурчин Г.Ганбаяр Мэргэжлийн үнэмлэх VI зэргийг тус бүр олгосон байна.

“Цэвэрлэх байгууламжийн оновчтой шийдэл” сэдэвт шилдэг уралдаан

Хөвсгөл аймаг. “Хөвсгөл Ус суваг” ХХК-ны Захирал Г.Энхбаяр нэгдүгээр байрт шалгарч БХТөвийн “Баярын бичиг”-ийг гардууллаа. Харин  “Багануур-Ус” ОНӨААТҮГ Инженер Б.Гэрэлтуяа удаалж “Жуух бичиг” Төв аймаг. Төв Чандмань-ДЭХГ /ОНӨААТҮГ/ технологич инженер Ц.Туяацэцэг ,Өмнөговь аймаг.

Ухаа худаг ус хангамж ХХК-ны ашиглалтын инженер  Ж.Мөнхтөр Гуравдугаар байр тус бүр эзэлжээ.