МИАТ ХК зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх  үүднээс зорчигч биедээ болон гар тээшиндээ “Samsung Galaxy Note7” утсыг авч явахыг хориглосноо мэдэгдлээ. Энэ нь “Samsung Galaxy Note7” загварын бүх төхөөрөмжид хамаарах юм байна. 

Өнөөдрийн байдлаар АНУ-ын департамент, Холбооны Агаарын Тээврийн захиргаа болон хэд хэдэн нислэгийн компани хамтран “Самсунг ” компаний “Galaxy Note 7” гар утсыг онгоцонд тээвэрлэхийг хориглосон бөгөөд одоогийн байдлаар “Самсунг ” компани “Galaxy Note 7” гар утас үйлдвэрлэснээс хойш 2.3 тэрбум ам. долларын алдагдалд орсон талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ.