Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.


Энэ нь Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өнөөдөр07.00 цагаас 22.00 цагийн хооронд явагдана. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

Өөрөөр хэлбэл таны автомашины улсын дугаар 3, 8-р төгссөн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

Сонгуулийн тухай хуулийн 8.2-т сонгуулийн санал авах өдөр нийтээр амарна гэж заажээ. Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.

Их хотын жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.