Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль эхлээд байна. Санал хураалт 07:00-22:00 цагийн хооронд явагдах юм. 



 

Сонгуульд МАН, МАН, МАХН, ИЗНН, БНН, “Төв нутаг” эвсэл, Эх орон нам, МҮАН, ХҮН оролцож байна. Улсын хэмжээнд 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлж, сонгуулийн хэсгүүдэд хүргүүлжээ.

Сонгуулийг 13.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөгдсөн бөгөөд иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.

 

Сонгогч та нийслэлд амьдардаг бол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн, аймаг, суманд амьдардаг бол сумын Иргэдийн Төлөөлөгчийн хуралд нэр дэвшигчийн нэр бичигдсэн саналын хуудаст тэмдэглэгээ хийх юм. 

 

Энэхүү санал хураалтаар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгчийг сонгох юм. 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15 мянга 212 нэр дэвшигч бүртгүүлснээс 14 мянга 249 нь улс төрийн нам, эвслээс, 723 бие даагч байгаа аж.