Сүхбаатар аймгийн Онгон суман дахь Монгол улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184-р ангиас Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 2-р Бүрэн дунд сургууль, Онгон сумын Бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Ирээдүйн хилчин” тойрон аялалыг 2016 оны 10 сарын 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулав. Хил хамгаалах бодлого, Хилийн цэргийн үйл ажиллагааг өсвөр насны хүүхэд, залуучуудад сурталчлах, цэрэг эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх зорилготой уг аялалд 11, 12-р ангийн нийт 31 сурагч хамрагдсан юм.