2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 239 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 183 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2 бүртгэгдэж  4 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 0.  Зам тээврийн осолд сургуулийн насны 0, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 26 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: СХД-ийн нутаг Хангайн 16-р гудамжны 23 тоот хашаанд зогсож байсан H.Porter  маркийн авто машины тэвшин дээр 05 настай эрэгтэй Э нь тоглож байх үед уг авто машин хөдөлснөөс унаж дайрагдан гэмтсэн.

БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хороолын автобусны буудлын замд T.Prius   маркийн авто машины жолооч П нь Эрдэм транс ХХK-ны H.Aero City  маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 29 настай эмэгтэй Х нарын 2 хүн гэмтсэн.

Орон нутагт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газрын шороон замд Sinotruk ZZ3257  маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гэр цайны газар мөргөж гэрт байсан 46 настай эмэгтэй Ц-ийн амь насыг хохироон хэргийн газрыг орхиж явсан. Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд шороон замд улсын дугааргүй Mустанг-200 маркийн Э жолоочтой мотоцикль-оос зорчигч 26 настай эрэгтэй С нь үсэрч амь нас нь хохирсон.