Сайн байцгаана уу? Бид нөхөртэйгөө суугаад 14-жил болж байна. 2-хүүхэдтэй.2-уулаа хоосон суугаад өөрсдийнхөө хөдөлмөрөөр орох оронтой тус тусдаа унах машинтай боломжийн л амьдарч байна.
Яахав бусдын адил банкнаас зээлтэй, тэрнийгээ зовлонгүй л төлчихдөг. Бие биедээ хайртай. Гэтэл 3-сарын өмнө миний ханилсан хань маань өөр хүүхэнтэй явалдаад бүр тэрэндээ сэтгэл алдраад 2-хүүхэд ханилсан ханиасаа сална гэлээ. Би гэдэг амьтан уйлж гуйгаад ч нэмэр болсонгүй. Аргаа бараад нөгөө хүүхэнтэй нь ярьлаа. Хэрэлдэж муудалцаагүй ээ. Хэдэн үг л хэлсэн. сар гаран л амьд үхдэл шиг л байлаа. Тэгсэн нэг өдөр нөхөр маань хүрээд ирлээ
Ирээд надаас ямар ч уучилалт гуйгаагүй. Би уучлал гуйхыг нь хүлээсэн боловч гуйгаагүй. Одоо байгаа байдал нь нэг л зовиуртай шаналгаатай хүн л байх юм. Уул нь би тийм баймаар. Энэ байдлыг нь харахаар байж сууж чадахгүй юм. 2-хүүхдээ л бодсондоо байна ухааны юм ярьдаг байгаа. Би энэ бүхэнд нь маш их гомдсон ч / Найз нь чамайг уучилъя эр хүн нэг алдаал биз гэж хэлсэн/ ингэж хэлсэн хэрнээ би нөхрөө үзэн яддаг болчихлоо. би яах ёстой вэ?