Загвар өмсөгч C.Сарнай "Miss and Mrs Asia Noble Queen" олон улсын тэмцээний титмийн эзнээр тодорчээ. "Miss and Mrs Asia Noble Queen" тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 21-нд Малайз улсын Куала Лумпур хотноо зохиогдсон аж. Тус олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон авьяаслаг загвар өмсөгч C.Сарнай тэргүүн байрын шагналаас гадна "Popular miss" шагналыг ч мөн хүртсэн байна. Тэрбээр энэ талаараа өөрийнхөө цахимаар дамжуулан талархлаа илэрхийлсэн юм.