Сэтгүүлч миний бие Соёл урлагийн мэдээ бэлтгээд  буцах замаараа СТӨ-р орлоо.  Хошин урлагийн Х түц продакшн “Нэг өдрийн хаан” тоглолтоо энэ долоо хоногт хаах гэнэ. Эдний  тоглолт энэ сарын 26-ны өдөр дуусаад 11 сарын 1-с дахин шинэ тоглолтоо нээх гэнээ.

 photo DSC_8310_zps6d23d594.jpg

Хошин урлагын нэрт мастерууд болох Онон,Аглуу,Одноогоор  овоглодог энэ продакшн энэ жил уран бүтээлийн арвин ургац хураах төлөвгөөтэй байгаа гэнэ шүү.  Ер нь тэднийг хараад байхад энэ их ажлыг яаж амжуулдаг байнаа гэмээр эрч хүч шууд мэдрэгддэг. “Нэг өдрийн хаан” шоугаа дуусгаад 4-хөн хоноод шинэ уран бүтээл нээлтээ хийнэ гэдэг байж боломгүй мэт. Тэдний ойрын өдрүүдийн  бэлтгэлийн хуваарийг сонсохнээ  өдөр нь шинэ тоглолтын бэлтгэлээ хийгээд, орой нь “Нэг өдрийн хаан” шоугаа тоглоод, түүнийг тараад шууд бүжгийн бэлтгэлдээ ордог гэнээ.

 photo DSC_8263_zps14110209.jpg

Тэдний шинэ тоглолт нь бүр 25-30 номероос бүрдсэн аж...  Эцэс төгсгөлгүй хөдөлмөрлөсөөр л... Ийм их ажлын ачааллыг хүний бие организм яаж даадаг юм бэ гэмээр... Ингэж гэмээнэ чанартай уран бүтээл төрдөг бизээ...  9 муза-н эзэн алдарт драмын жүжгүүд, тэсрэлт хийсэн уран сайхны кинонууд, гуйж биш гуядаж авсан 3 гавьяатын хэргэм тэднийх.. Амжилт хүсье залуусаа...

   photo DSC_7478_zps3b6b9ee0.jpg  photo DSC_7472_zpsef77279b.jpg  photo DSC_7440_zps2b9af271.jpg  photo DSC_7423_zps4847d867.jpgй