Би одоо 27 настай жирийн нэг бүсгүй. Хүү маань 3 настай. Нөхөр маань дуугүй, сэтгэлээсээ ярилцдаггүй, ямар ч хошин шогийн мэдрэмжгүй. 

Товчхондоо хэтэрхий уйтгартай. Надад сэтгэл алдарч байхад нь бараг би өөрөө л санаачлагыг гартаа авч анх нийлж байсан. Үүнээс болоод бид хоёрын харилцаа сүүлийн үед ихээхэн муудаж байгаа. Миний хувьд хүүгээ өнчрүүлэхгүй харилцаандаа анхаарч амьдрая л гэж бодоод байна. Гэтэл энэ байдалтайгаа эвлэрч чадахаа байлаа. Бүх л зүйл идэвхгүй санагдаж, нөхрөө харахаар уур хүрээд байх юм. Цаашид ийм утгагүй байдлаар амьдарвал удаан үргэлжлэхгүй байх аа