Энэ сарын 31-ны өдөр бүх нийтээрээ амарна. Энэ өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байгаа билээ.

Уг өдрийн хүрээнд үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14.00 цагаас эхлэх юм байна.  Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.