Сайн байцгаана уу. Өнөөдөр би хүнийхээ хувьд нэг юм бичих гэсэн юм. Би 24 тэй залуу. Нэг бүсгүйтэй танилцаад хамт амьдраад 3 жил болж байна.

Одоо тэр маань намайг хаяад явсан. Явсан ч гэж дээ хуучин нөхөртэйгээ цуг амьдарна гэсэн. Хэрвээ ийм байдалд оруулах байсан юм бол анхнаасаа яах гэж намайг ийм байдалд оруулсан юм бэ. Зүгээр л уулздаг байж болоогүй юм уу. Би түүнийг нэг ч удаа хуураагүй, ашиглаж байгаагүй. Тэр байтугай гэр орныхонтойгоо муудалцаад түүний л төлөө байлаа.