БЗД-ийн засаг даргын тамгын газрын үүдэнд жагсаал зохион байгуулж байгаа иргэд жагсаал цуглааны тухай хуулийг зөрчиж замын зорчих хэсгээр яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийж аюултай нөхцөл байдал үүсгээд байна. Үүний улмаас зохиомол түгжрэл саатал бий болгож замаар зорчиж яваа тусгай албаны болон \ эмнэлгийн нийтийн тээвэр\-ийн хөдөлгөөнийг хааж иргэдийг бухимдуулж яаралтай тусламж авах шаардлагатай иргэд хохирч байна. Иймд жагсаал цуглааны тухай хуулийг баримтлан үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай байна.