2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 397 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 320 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж  7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1.  Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 63 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: СБД-ийн нутаг 33-ын автобусны буудлын замд, T.Vitiz  маркийн авто машины жолооч Ө нь  согтууруулахи ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Passo  маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 56 настай эмэгтэй С-ийг гэмтээсэн.

Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний  автобустай холбоотой 11 зөрчил  үүнээс зам тээврийн осолд холбогдон авто машинтай шүргэлцсэн 5,  хий  хөлдсөн 3, хийгүй, шатахуунгүй болоод унтарсан 2, тосолгоо тургисан 1 зөрчил   бүртгэгдсэн байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дугаарт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг.

а.Стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан техникийн гэмтэлтэй, тогтоосон журмын дагуу улсын үзлэг тооллогод ороогүй , улсын дугааргүй, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй гэж заасан заалтыг зөрчиж байгаагаас   нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл гэж заасан байдаг мөн зам тээврийн осол гаргаж буй зэрэг  шалтгаалны улмаас түр буюу удаан зогсож замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан зохиомол түгжрэл саатлыг  үүсгэж иргэдийг ихээхэн бухимдуулж  байна. 

 Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын  удирдлагууд, шалгах механик, инженер нь  тогтмол хяналт шалгалт тавьдаггүй, ажлын хариуцлага хангалтгүй байгаагаас энэ зөрчил давтагдсаар байгаад Нийслэлийн Тээврийн газар анхаарах хэрэгтэй байна.