Амиа хорлох зорилгоор  өөрийгөө буудсан хэрэг нийслэлд гарлаа. Тодруулбал, Яармагийн гүүрний доор  35-40 орчим насны эрэгтэй 2016-10-25-ны өдөр толгойн тус газраа өөрийгөө буудсан байна. Хэргийн газраас  ТОЗ-8 маркийн бууг  хураан авчээ. Өөрийгөө буудсан этгээдэд эмнэлэгийн тусламж үзүүлэн сумыг толгойноос нь авсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс  шалгаж байгаа юм.