Төрийн ордны Б танхимд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат яг одоо  мэдээлэл хийж байгаа юм. Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайд нарын хамтаар оролцож буй хурлын үеэр тэрбээр өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлыг сэтгүүлчдэд тайлагнаж байгаа аж.

Үүнээс гадна энэ үеэр мөн Эрдэнэт үйлдвэрийн захирлын томилгооны асуудал яригдах бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр ойрын нэгээс хоёр хоногт уг албан тушаалд залрах эрхэмийн нэр тодрох гэнэ. Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөхөөр болжээ.