2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо БҮК-ын замын урд, төв дулааны шугамны орчмоос хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос олдсон хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь “0II” дугаар бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон ба хэргийн газраас “LEE” гэх бичигтэй бор шар өнгийн метал товч 1 ширхэг, өмдний тэлээний байж болзошгүй төмөр горхи 6 ширхэг, шатаж хэлбэр дүрс нь алдагдсан өмдний тэлээний арал 1 ширхэг зэрэг эд зүйлс олдсон тул дээрхи нас барсан хүнийг таньж мэдэх хүн байвал Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 94945409, 89003747 дугаарын утсанд хандана уу.