“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр 18 цагийн орчим хөл хорио тогтоосон ч одоо үйл ажиллагаа хэвийн болжээ.

Эзэнгүй ачаанаас дохилол өгч, онгоцны буудлынхан ачааг яаралтай шалгах, тэсэрч дэлбэрэх зүйл байж болзошгүй хэмээн сэжиглэх үүднээс шуурхай арга хэмжээ авсан байсан юм.

Онцгой байдлын ерөнхий газарт энэ тухай дуудлага 18.00 цагийн үед ирсэн бөгөөд тус газраас бүлэг томилон онгоцны буудал руу явуулсан ч асуудал үүсгэсэн ачааны учрыг олсон тул буцаажээ.

Хэргийн газарт байсан зарим эх сурвалжийн мэдээлснээр ачааны эзэн олдсон бөгөөд тээшинд цахилгаан хэмжих багаж байсан гэнэ.

Одоо онгоцны буудлын үйл ажиллагааг хэвийн болжээ.