Өчигдөр орой 18 цагийн орчимд Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд үл мэдэх тээш эзэнгүй байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдал болон бусад холбогдох албадад дуудлага ирж, тус газар түр хөл хорио тавиад байсан билээ. 

Эзэнгүй ачаанаас дохилол өгч, онгоцны буудлынхан ачааг яаралтай шалган тэсэрч дэлбэрэх зүйл байж болзошгүй хэмээн сэжиглэх үүднээс уг шуурхай арга хэмжээ авсан юм.

 

Бараг орон даяар хэсэгхэн зуур шуугиулсан энэ хэргийн гол буруутан нь жирийн нэг цахилгаанчин эр байжээ. Цахилгааны утас, тестер зэрэг сэжиг бүхий цүнхээ мартсан нөхрөөс болж зарим иргэдэд чирэгдэл учруулсандаа холбогдох албаны удирдлагууд уучлалт хүссэн байна.

Энэ явдлаас харахад хэн нэгний хайхрамжгүй үйлдэлээс болж улс орны төсөвт бага ч гэсэн зардал учруулж байгаагаа ойлгон цаашид энэ мэт хэнэггүй үйлдэл гаргахгүй байх хэрэгтэй болов уу иргэд ээ.