Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталсан тухайгаа хэдхэн хоногийн өмнө олон нийтэд мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, сурагчдын амралтыг өөрчилж нэгдүгээр улиралд бүх ангийн сурагчид долоо хоног амрах өөрчлөлт оруулж, бүтцийг тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл түүний эл шийдвэрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын албан ёсны амралт буюу бямба, ням гаригийг оруулан амралтын хуваариа гаргажээ. Тодруулбал, арван нэгдүгээр сарын 03-09-нийг хүртэл нийт долоо хоног амрахаар болсон. Гэтэл сурагчид алдаатай хуваарь гаргасны улмаас долоо биш тав хоног амрах нь ээ.

Уг нь амралтыг тооцоолохдоо албан ёсны амралтын өдрүүдийг оруулахгүй ажлын буюу хичээлийн өдрөөр тооцон гаргадаг. Харин боловсролын салбарт хуанли харчих сэтгэлтэй хүн байдаггүй бололтой.