Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” маргааш тохиож бүх нийтээр амарна. Тэгвэл өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Мөн Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд амрах болсон талаар Гадаадын иргэн харъяатын газраас мэдээлсэн юм. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон. Үүний дагуу Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг билээ.