1986 онд 9-р ангийн сурагч охин 16-хан насандаа урлагт хөл тавьж зууны манлай дуучин алдарыг хүртэж МУ-ын Гавьяат цол тэмдэгээр энгэрээ мялааж байсан дуучин Сараа уран бүтээлээ туурвисны 30 жилийн ойн баяраар өөрийн үнэнч фэнүүдтэйгээ болон энэ цаг үед хамтдаа байсан рок попын хамтлаг дуучидтайгаа хамтдаа The corporate hotel & Convention concert hall-д өнгөрүүллээ

Тэрээр сэтгүүлч миний хувьд энэ хорвоод мэндэлээгүй байх үеэс урлагийн ертөнцөнд хөл тавьж, өнөөдөр “30 жил” урлагт дуулсан үнэхээр төрөөд хөлд орж, сургууль, их сургууль, амьдрал зохиосон хугацаа ямар их урт хугацаа вэ!!! Энэ хугацаанд 21 цомог гаргажээ. 

Тэрээр үзэгчдийн сэтгэл хөдлөлийг хөглөж түүндээ өөрөө уусч, “Та бүхэн 94 оны Пентатоник” наадмыг санагдуулж байна хэмээн уран бүтээлийн концертыг үргэлжлүүллээ.

Түүний 30 жил урлагийн ертөнцөөр ажиллаж, амьдарч түүнээсээ хайр, аз жаргал, уйтгар, гуниг гээд бүхий л амьдралыг холбосон энэхүү гайхамшигтай тоглолтуудыг хүргэсээр ирсэн билээ. Харин энэхүү тоглолтонд зууны манлай дуучин Сарантуяагийн залуу үеийн хувцаслалтыг дуурайн гарч ирж “Дуучин чамдаа” шүтэн бишрэгчдийн амандаа даган дуулдаг дууг дуучин Отгоо дуулж үзэгчдийг гайхшируулаад амжлаа.

Мөн өнөөдрийг хүртэл тайзан дээр ая дуугаа өргөхдөө юм ярьдаггүй хэмээн өргөмжилсэн Хурд хамтлагийн тэр дундаа дуучин Цогоог онцлон дуудан ая дуугаа өргөсөн юм.

16-хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас алдрын гараагаа эхэлсэн дуучин Б.Сарантуяа Монголын рок поп урлагт анхны гэх тодотголтой олон шинэчлэлийг авчирчээ. Тэрбээр,

 

  • Хамгийн богино хугацаанд Зууны манлай дуучин болсон.
  • Монголд хамгийн анхны цомог гаргасан.
  • Эмэгтэйчүүдийн анхны шоуг 1994 оны III сарын 8-нд зохион байгуулсан. Энэхүү тоглолтын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав найруулж байжээ.
  • Эх орноо таван удаа тойрч, бие даасан тоглолт зохион байгуулсан.
  • Эх орноо, Монгол Улсаа сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийсэн.
  • “Зүүдний говь” анхны цомог гарсан даруйдаа маш олон хувиар борлогдож дээд амжилт тогтоож байсан байна.
  • Монголоос анх удаа Сингапурт хоолойны бичлэгт орж, CD-гээ бичүүлсэн дуучин
  • 1993-онд Казахстанд зохиогдсон дэлхийн 22 орны дуучин оролцсон “Азийн дуу хоолой” наадмаас гранпри шагнал хүртсэн нь монголчуудыг бахдуулсан үйл явдал болж байв.
  • Мөн Пентатоник Академиийг санаачлан, Монголын рок попын хөгжмийн дээд шагнал олгох Пентатоник наадмыг зохион байгуулсан.

 

Харин энэхүү тоглолтын төгсгөлд үзэгчдийн сэтгэгдэл болон шүтэн бишрэгчдийн хайртай дуучиндаа хандан сэтгэгдлийг үгээ дамжуулана уу хэмээхэд:

 

Унгар улсаас ирсэн үзэгч: Тэрээр Монголд дөрвөн жилийн дараа ирлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Үнэхээр гайхамшигтай тоглолт боллоо. Миний хувьд үнэнч сонсогч нь. Унгар улсад байхдаа ч Youtube-с бичлэгийг түүж, олж сонсдог байсан.  Мөн өөрт минь цомог нь байдаг дөнгөж сая “Аргагүй амраг” диск, цомгийг худалдан авлаа Сараадаа хайртай шүү гэж дамжуулмаар байна хэмээн сэтгэл маш өндөртэйгөөр илэрхийлэн дамжуулсан юм.

 

Мөн тоглолт дуусч үүдэнд нь цомог, флакат худалдаалж байсан хэсэгт хоёр буурай нилээд олон цомгийг худалдан авч байгаатай таарсан юм. Тэдний сэтгэгдлийг сонсоход маш сайхан тоглолт боллоо. Ардын дуунуудыг ихэвчлэн сонсдог улам илүү их уран бүтээлээ хийгээрэй, аз жаргал сайн сайхныг хүссэн юм.

Харин түүний хань сэтгэгдэл маш өндөр байна, дуучин Норовбанзадтай энэ зэрэгцэх дуучин шүү, чи шүү гэж хэлмээр байна, дуурийн дууг маш гоё дууллаа хэмээн хэллээ.

Мөн залуу үеийн төлөөл болгож нэгэн үзэгч залуугаас сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрээр Сараа эгчийн 30 жилийн гайхамшигт уран бүтээл үргэлжилсээр байна гэж бодож байна, өнөөдөр гайхалтай сайхан үдэш байлаа. Сарантуяа эгчийн шигшмэл 33 дууг сонслоо, олон хамтлаг, дуучид хүрэлцэн ирж Сараа эгчийн дууг дууллаа. Сараа эгчдээ цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Улам эрч хүчтэйгээр олон уран бүтээл туурвиж үзэгч, сонсогч, фенүүдийнхаа сонорыг мялаагай гэж хүсэж байнаа хэмээн хэлсэн юм.

Тоглолтын төгсгөлд МУГЖ Дуучин Б.Сарантуяа 30 жил дуулсан цаашдаа ч дуулна 12 сард “Мөнгөн шөнө” тоглолтоо толилуулна хэмээн хэлж харин Гүрбазар түүнийг 60 жил болгон дахин уулзах өдөр ирэхийг ерөөн өндөрлүүлсэн юм.  

 

М.Буянжаргал