Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.  

2016 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.