Өчигдөр орой цахим сүлжээгээр хүүхдээ архиар солино гэсэн зураг тарж олон хүний бухимдлыг хүргээд байсан билээ.

Ямартаа ч мэдээлэл худал төдийгүй зургийн эзэн, хүүхдийн ар гэрийнхэн гомдолтой байна хэмээн Цагдаагийн газар мэдэгджээ. Уг асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Баатархүү твитертээ жиргэсэн бөгөөд одоо буюу 11.30 цагт мэдээлэл хийх аж. Уг хуралд зураг дээр гарсан хүүхдийн асран хамгаалагч, эцэг, эх оролцоно.