Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлээ тарсан л бол тэдэнд хэн хараа хяналт тавьж байгаа нь тодорхой бус болдог. Тэд сургуулиас гарсан л бол сургуулийн захиргаанд хамааралгүй мэт орхидог бол эцэг эхчүүд нь харин тэднийг сургууль дээрээ байгаа мэт бодон энэ хооронд хүүхдүүдийн хооронд олон хэрэг, асуудал гарсаар. 

Саяхан нэгэн сургуулийн зургадугаар ангийн эрэгтэй сурагчид ангийн охиноо бүлэглэн зодож хэвтэрт оруулсан харамсалтай хэрэг гарчээ. Ер нь сүүлийн үед багш нар ч сурагчиддаа анхаарал хандуулахаа больсон бөгөөд эцэг эхийн хараа хяналт суларсан энэ цаг үед хүүхдийн хүмүүжил нэлээд эвдэрч байгааг сэрэмжлэх хэрэгтэй болов уу.