Адам гэх залуу хүйсээ солиулсан ч цэл залуугаараа бусдын гарт зэрлэгээр амь насаа алдсан байна. Энэ бүхэн нь түүний эцэг эхийн салалттай холбоотой гэнэ. Хүүг бага байхад эцэг эх нь салсан бөгөөд энэ нь хүүд хүндээр тусчээ. Адам багаасаа бариу хувцас өмсдөг байсан бөгөөд үе үе нүүрээ буддаг байсан гэнэ. Түүний гэр бүлийнхэн  Москва рүү нүүсэн нэ үеэс эхлэн шөнийн клубт ажиллаж, хүйсээ солиулах шийдвэр гаргажээ. Улмаар 2016 оны 09-р сард хагалгаанд орж эмэгтэй хүн болохын зэрэгцээ нөхөрт гарсан байна. Улмаар нөхөртэйгөө олны хөлөөс  дайжин Дагестан руу очсон байна. Түүнийг тосгоныхон хүйсээ солиулсан гэдгийг мэдсэн даруйдаа гадуурхан, жигших болжээ. Улмаар нэг л өдөр бусдад зодуулан амь насаа алджээ.