Сүүлийн жилүүдэд кино урлагт туслах дүрүүдээрээ ихээхэн олны танил болж буй жүжигчин Б.Навчаа төрөөд удаагүй байгаа билээ.

Хоёр дахь үрийн зулайгаа үнэрлэсэн жүжигчин бүсгүй бие галбиртаа анхаарал тавьж буй зургаа өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Тэрээр бичихдээ "Даан ч хүүхнүүд шуураад байсан юм. Ямартаа ч гурав хоног зүүсэн гэхэд санаанд нийцэж байна шүү" хэмээн зургаа нийтэлсэн байна. 

Гэртээ шинэхэн хүүхдээ хараад сууж буй жүжигчин бүсгүй ямартаа ч кино урлагтаа эргэн ирэхэд гоолиг Навчаа болоод ирвэл та бүхэн гайхах хэрэггүй бололтой.