Сүүлийн өдрүүдэд "Эрдэнэт" үйлдвэрийн асуудал олон нийтийн дунд хамгийн эрэлттэй сэдвийн нэг байгаа билээ. Энэ газрын хувьчлал болон захирлын асуудлын талаар олон янзын таамаг нисэж байгаа.

Тэгвэл өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг дахин томилохоор тохирсон тухай зарим нэг эх сурвалж мэдээллээ.

“Эрдэнэт”-д хэн очих вэ гэдэг дээр хэд хэдэн хүний нэр дуулдаж байсан. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай, эсвэл “Алтжин” ХХК-ийн захирал Г.Алтанг энэ албан тушаалд очно гэсэн таамаг явж байсан бол ийн нэр тодорч, Засгийн газрын хуралдаанд оруулахаар болжээ.